Бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин СОН ХЫН МИН

Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигийн 38 дугаар буюу сүүлийн тойрог өчигдөр боллоо.   Онцлох мэдээ нь Тоттенхэм Хотспурын Өмнөд Солонгос тамирчин Сон Хын-Мин өнгөрөгч улирал лигтээ 23 гоол оруулснаар мэргэн буучаар тодрон алтан шаахайн эзэн болов. Өдгөө 29 настай тэрбээр өчигдөр Норвич Сити багийн эсрэг хоёр гоол оруулж, 23 гоолтой байсан Ливерпүүлийн Мохаммед Салахтай тэнцсэн. Гэхдээ Сон Рын Мин торгуулийн цохилтоос гоол оруулаагүй гэх бахдам үзүүлэлттэй.

Ийнхүү Европын хөлбөмбөгийн топ таван лигийн түүхэнд анх удаагаа Ази тамирчин мэргэн буучаар тодорч, алтан шаахайн эзэн боллоо.

Сон Хын Мин энэ улирал Премьер лигт оруулсан 23 гоолынхоо 12-ыг нь зүүн хөлөөрөө, 11-ийг нь баруун хөлөөрөө оруулжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments