Жүжигчин Жерар Депардьег хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ
Алдарт жүжигчин Жерар Депардьег хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Тодруулбал, гурван жилийн өмнө түүний хүчирхийлэлд өртсөн тухай нэгэн эмэгтэй Францын цагдаагийн газарт гомдол гаргажээ. Хэрэг явдал 2018 оны 8 дугаар сард жүжигчний Парис дахь гэрт болсон бөгөөд Депардье өөрийг нь хүчирхийлж, зодож танхайрсан гэж хохирогч мэдүүлсэн ажээ.
Харин түүний өмгөөлөгч ноён Депардье энэ мэдэгдлийг бүхэлд нь эсэргүүцэж байгаа гээд мөрдөн байцаалтын нууцыг олон нийтэд дэлгэсэн цагдаагийн байгууллагыг буруутгажээ.
Нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр анхан шатны мөрдөн байцаалтыг 2019 онд хэрэгсэхгүй болгосон ч прокурорууд өнгөрсөн зун сэргээсэн юм. Улмаар 2020 оны 12 дугаар сараас Жерар Депардьег албан ёсоор мөрдөн шалгаж байгаа ажээ. 73 настай жүжигчин одоогоор эрх чөлөөтэй ч цагдаагийн хяналт дор байгаа юм.