Америк хүү жолооч нь ухаан алдсан автобусыг жолоодож аюулгүй газарт хүргэжээ

Сургуулийн автобусны жолооч нь ухаан алдсаны дараа 13 настай хүү жолоог авч аюулгүй газарт хүргэсэн явдал АНУ-ын Мичиган мужид болжээ. Мичиган мужийн Уаррен тосгоны Картер дунд сургуулийн сурагч Диллон Реевес ямар нөхцөл байдалд орсноо түргэн ухаарч, арга хэмжээ авснаар 66 сурагч бүгд бэртэлгэмтэлгүй гэртээ харьсан байна.

Тус явдлын талаар цацагдсан дүр бичлэг дээрээс харвал автобусны жолооч миний бие сайнхгүй байна, би одоо замын хажууд зогслоо гэж радиогоор хэлээд ухаан алджээ. Уаррен тосгоны иргэд хүүг баатар хэмээн сайшаасан байна. Тус тосгоны удирдах зөвлөлийн гишүүн Жонатан Лафферти өөрийн Фэйсбүүк хаяг дээрээ “Хийсэн баатарлаг үйлийн чинь төлөө бид чамаар маш их бахархаж байна гэж бичжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *