ЭНЭ ӨДӨР: Түүхэн үйл явдлууд
Энэ өдөр дэлхий дахинд болж байсан түүхэн үйл явдлуудын мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
- 1401 – Түрэг-Монголын хаан Төмөр Дамаск хотноо хаан ширээнээс буув.
- 1603 – Англи-Ирландын хатан хаан I Элизабет насан эцэслэсний дараа I Жеймс хаан ширээнд суужээ
- Японы Эдо хотод Токүгава Эйясү хаан ширээнд сууж Ёзей-Го нэртэй болов.
- 1720 – Шведын Рикстагын гишүүд хатан хаан Улрика Элеонораг хаан ширээнээс буулгаж улмаар гүн Фредерикийг хаан ширээнд залжээ.
- 1721 – Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын “Бранденбургын концертууд” зохиогдож дуусав.
- 1765 – Их Британи улс Хойд Америкийн 13 колонид цэрэг оруулахаар болов.
- 1829 – Их Британийн парламент Ромын Католик шашныг хуульчилжээ.
- 1832 – Мормоны шашныг үндэслэгч Жозеф Смитийн алдарыг мөнхжүүлэх дагагчдын марш Охайо мужийн Хирам хотод ирэв.
- 1837 – Канадын парламент хар арьст иргэдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
- 1854 – Хубилай өөрийгөө “Их Хаан” хэмжээн өргөмжлөв. .
- 1860 – Японы ерөнхий сайд Наосүке Ил халдлагад өртөн амиа алджээ.
- 1882 – Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээв.
- 1885 – Хятад-Францын дайн: Банг Бо хотын төлөөх тулаанд Хятадын арми ялалт байгуулав. Тус хот нь Хятад улс Вьетнамтай хиллэдэг байсан юм.
- 1896 – Эрдэмтэн А.С.Попов түүхэнд анх удаа радио дохио илгээв.
- 1900 – АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Роберт Андерсон Вик Манхеттенийг Брүүклинтэй холбосон метро байгуулах шийд гаргажээ.
- 1907 – Гүржийн большевик хөдөлгөөний төв хэвлэл “Дро” сонины анхны дугаар хэвлэгдэв.
- 1912 – Монгол Улсын Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдаж, 47 хүүхэдтэйгээр нээжээ.
- 1921 – Дэлхийн спортын түүхэнд анх удаагаа эмэгтэйчүүдийн спортын олон улсын тэмцээн зохион байгуулагдав. Францын Монте Карло хотод эмэгтэйчүүдийн спортын олимпиад зохиогджээ.
- 1927 – Хятадын Нанжинг хотыг гадны байлдааны хөлгүүд бөмбөгдөв.
- 1934 – АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгов.
- 1944 – Германы цэргүүд Италийн 335 иргэнийг зүй бусаар хороожээ.
- Дэлхийн II дайн: Германы Сталаг Люфт хорих лагерт хоригдож байсан холбоотны армийн 76 цэрэг “Их орголт” кинон дээр гардаг аргаар оргожээ.
- 1946 – Британичууд Энэтхэгийг тусгаар тогтнох эсэхийг хэлэлцэж эхлэв.
- 1958 – Рок н Роллын домог Элвис Пресли АНУ-ын армид татагдав.
- 1965 – Сансрын “Рейнжер 9” хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулжээ.
- 1976 – Аргентин улсын үндсэн хуулийн цэц тус улсыг долоон жил захирсан ерөнхийлөгч Изабел Пероныг огцруулах шийдвэр гаргажээ.
- 1980 – Эль Сальвадорын хамба лам Оскар Ромеро Сан Сальвадор хотын “Масс” сүмд бусдын гарт амиа алдав.
- 1993 – Шумакер-Леви 9 сүүлт одыг нээн илрүүлжээ.
- 1998 – Энэтхэгийн Дантан хотод хар шуурга дэгдэж 250 хүн амиа алдан, 3,000 хүн бэртэж гэмтэв.
- Германы Регенсбургын их сургуульд яс шилжүүлэх мэс ажилбарыг анх удаа компьютерээр удирдуулан гүйцэтгэжээ.
- 1999 – Косовогын дайн: Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО Югослав улсад цэргээ оруулав. Ингэснээр тус байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш анх удаа гадны улсад цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болсон юм.
- 1999 – Альпийн нурууг нүхэлсэн “Мон Бланы нүхэн гарц”-д гал гарч 38 хүн амиа алдав.
- 2003 – Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракад явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.
- 2008 – Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
- 2015 – Германуингс компанийн 9525-р нислэг Францын Альпийн нуруунд осолдож 150 хүн амиа алджээ. Шинжилгээний явцад ахлах нисгэгч амиа хорлох сэдэлтэйгээр энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.