Утааны сонсгол ирэх 7 хоногт эхэлнэ

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна” гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Улмаар 70-аас дээш мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон. Өөрөөр хэлбэл ирэх даваа, мягмар гарагт зохион байгуулах юм.

Түүнчлэн сонсгол зохион байгуулахтай холбогдуулан оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 29-ний 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *