Ж.Батсуурь: Эмэгтэй гишүүд А.Адъяасүрэн гишүүнийг очиж, эргээч дээ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өлсгөлөн зарлаж буй гишүүдийн төлөөлөл үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Доороо тавих эсгийг хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал Монголд ирсэн байна гэдгийг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно. Албан ёсны бүртгэлтэй Ардчилсан намаас СЕХ-нд материалаа өгөх гээд шөнийн 00:00 цаг хүртэл суулаа. Хүний эрх зөрчигдөх гэдэг энгийн үзэгдэл болсон байна. Ш.Адьшаа гишүүний гарыг мушгиад намайг яаж байгааг та бүхэн лайваас харсан байх. Тэнд эмэгтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн доороо дэвсэх юмгүй өлсгөлөн зарлаад байгааг хэлье” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Улс төрийн тэмцэлд ороод 12 цаг болж байна. 76 гишүүний 7 нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий, балга ус оруулахгүй байна. УИХ дахь эмэгтэй гишүүд ээ эмэгтэй гишүүнээ эргээч дээ. Ядаж балга ус өгөхийг Монголын төрөөс гуйж байна. Би ажилдаа ирэх замд алхам тутамдаа шалгуулж байна. УИХ-ын даргын гарын үсэгтэй УИХ-ын гишүүний үнэмлэх үйлчлэхгүй байна.УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн 13 гишүүний үнэмлэхийг хурааж ав” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *