Нийслэлд шороон шуурга шуурна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.

  2021 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                   

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас  орно.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар  секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.  Ялимгүй хур тунадас орно.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна  13-15 градус дулаан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *