Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг задлах эсэх шүүх хурал эхэллээ
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, тэдэнд 20 жилийн хорих ял оноосон.
Гэтэл тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсэж, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноогоод байна. Улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Дээд шүүхэд эхэлж байна.