С.Амарсайханы ах дүү нарт хууль үйлчилдэггүй буюу “Зүүнбаян рейфанери” газраа эргүүлэн авсан нь
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс буюу Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” компани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг мандаж байсан цаг саяхан.
Тус компанийг тухайн үеийн Хотын дарга, өдгөө Шадар сайдын албан тушаал хашиж буй УИХ-ын гишүүн С.Амарсайханы ах С.Уламбаяр удирддаг буюу С.Амарсайханы хамааралтай гэх мэдэээлэл цацагдаж байв.
Тус газрыг эзэмшигч компанийг С.Амарсайхан өөртөө ямар ч хамааралгүй хэмээн үгүйсгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны зургадугаар сарын 20-ны А/177 тоот тушаалаар газар эзэмших эрхийг цуцалж асуудал намжиж байсан юм.
Гэтэл энэ бүхэн өнгөлөн далдлалт, жүжиг байсан нь баримтаар нотлогдлоо. Тодруулбал тус компанийн газар эзэмших эрхийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А/26 тоот тушаалаар 2023 он хүртэл 5 жилээр сунгажээ.
Бүр тодорхой хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, дараагийн сайддаа эрх мэдлээ шилжүүлэхээс нэг хоногийн өмнө сайд Д.Сарангэрэл тушаал гарган Туулын бургасыг хядсан “Зүүнбаян рейфанери” компанийн газар эзэмших хугацааг сунгасан байх юм.
Өдгөө тус компанийн Туулын бургасыг хядсан асуудал хуулийн байгууллага, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа.
Нийслэлийн Прокурорын газраас компанийг газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн тогтоохоор хэргийг дахин сэргээсэн. Мөн уг асудал шүүхийн шатанд маргаантай явж буй. Гэтэл өмнөх сайдынхаа гаргасан тушаалыг үгүйсгэн, дараагийн сайд нь газар эзэмших эрхийг нь сэргээсэн нь Монгол Улсад хууль үйлчилдэггүйн тод жишээ.
Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр нь УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах. Тэр ч утгаараа Туулын эрэг дэх барилгууд “Оюуны-Ундраа” группийн нэг бизнес бөгөөд С.Амарсайханд хамаарал бүхий барилга байгууламж гэж хардах үндэстэй.
“Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьж, ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн 5 га газрыг тэгшлэхийн тулд 1 га орчимд байсан бургасыг хядсан.
Энэ нь Усны тухай хуулийн 22.2-ын “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг илтэд зөрчсөн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болж байсан юм.
Тус газрын анхны зориулалт нь аялал жуулчлалын цогцолбор. Гэтэл зориулалтыг гуйвуулж, тансаг хаус, үйлчилгээний төв баригдаж байна.
Ийнхүү 2017 онд гаргасан Д.Оюунхорол сайдын тушаал хогийн саванд шидэгдэж, олон нийтийн эсэргүүцэл тэмцэл хумхын тоос болов.
Төрийн шийдвэрийг уландаа гишгэн тушаал гаргасан сайд асан Д.Сарангэрэл тус компанийн газрын зөвшөөрлийг сэргээснийхээ шанд ямар ямба эдлээд сууж буйг таашгүй.
ivoice.mn
Увс аймагт ирж дүрвэж суурьшсан шинжааны 12 хужаа байдгийн, тэд нар нүх ухаж голын эрэгт амьдардаг байсын гэнэ лээ, тэдний үр удмаас 2 сайд төрсийн гэнэ лээ, тэгэхдээ улсын архив дахь материалаа устгаж удам угсаагаа моггол болгосын гэнэ лээ, тэдний 1 ний удам энэ дээр яригдаад байгаа нөхөр гэсэн нь нутгийн хүмүүсийн яриагаар батлагдаж бна лээ, тэгэхээр яах уу?
raja787 raja787 raja787
Link exchange is nothing else however it is only
placing the other person’s weblog link on your page at appropriate place and other person will also do same in favor of you.