Биткойны ханш эрс унахад юу нөлөөлөв?

Лхагва гарагт Хятадын санхүүгийн зохицуулах байгууллага биткоинтой холбоотой анхааруулга гаргасны дараа дэлхийн хамгийн том криптовалютын үнэ дахин уналаа.

Өчигдөр биткоины ханш $30,000 орчимд хүрсэн нь дөрөвдүгээр сарын оргил үе болох $64,000-аас эрс буурсан үзүүлэлт болжээ.Сүүлд ханш бага зэрэг өсөж, $38,000 орчимд хүрсэн байна.

Хятадын зохицуулах байгууллага тус улсын банк, санхүүгийн байгууллагууд криптовалютаар үйлчилгээ явуулах хориотой байгааг сануулаад криптовалютын арилжаанаас их хэмжээний алдагдал хүлээж болзошгүйг иргэдэд анхааруулжээ.

“Сүүлийн үед криптовалютын үнэ ханш огцом өгсөж, уруудаж байгаатай холбоотой арилжаагаар ашиг олох сонирхол дахин сэргэсэн нь ард иргэдийн өмч хөрөнгө, эдийн засаг, санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсгэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск биткоиныг автомашин худалдааны төлбөр тооцоонд ашиглахаа зогсоож байгааг зарласнаар уналт эхэлсэн юм. Тухайн үед биткоины ханш $57,000 орчимд хүрээд байжээ.

Дэлхийн улс орнууды засгийн газрын хяналт зохицуулалт, эрчим хүчний өндөр хэрэглээтэй холбоотой байгаль орчинд учруулах хор хөнөөл гэсэн асуудлууд криптовалютын үнэ ханшид цаашид нөлөөлөхөөр байна.

Эх Сурвалж: www.guardian.com

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *