Хоригдсоноос 9 жилийн дараа гэм буруугүйг нь тогтоожээ
Одоогоос 9 жилийн өмнө буюу 2012 онд Техасын шүүхээс Лиделл Грант гэх залууг хүн амины хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял өгөөд байсан юм. Түүнийг анх 2010 онд сэжигтнээр татан баривчилж, хоёр жил хорин саатуулсны эцэст шүүх хурал болсон ч түүнийг буруутайд тооцон ийн шийдвэр гаргасан билээ.
Тухайлбал түүнийг Арон Ширүм гэх залууг удаа дараа хутгалан, зэрлэгээр хөнөөсөн гэж үзсэн байна. Тухайн үед Лиделл санхүүгийн бололцоо бага байсан тул өмгөөлөгч хөлслөх тал дээр маш олон хүндрэлтэй нүүр тулаад байжээ. Мөн нотлох баримт дутмаг байснаас ийн ял хүртэж хийгээгүй хэргийнхээ төлөө 9 жил хоригдсон юм.
Түүнчлэн гэрчүүд Лиделлийг хэрэгтэн хэмээн сэжигтэнгүүд дундаас сонгосон нь түүнийг улам хүнд байдалд оруулсан юм. Эхний шалгалтаар гэрчүүд түүнийг гэдэгт итгэлгүй байсан ч хоёр дахь удаагийн шалгалтаар Лиделлийг мөн хэмээн хэлсэн нь хэлс хэрэгт унахад том нөлөө үзүүлсэн аж.
Гэвч 2019 онд хохирогчийн ар гэр хэргийг дахин мөрдүүлэх санал тавьж, хэргийн газраас олдсон нотлох баримтууд дундаас алуурчных байх бүрэн боломжтой ДНХ илэрсэн нь Лиделлийн ДНХ-ээс зөрж байлаа.
Ийн мөрдөх ажиллагаа дахин эхлээд 3 жил орчим үргэлжилснээр Лиделлийг гэм буруугүйг нотлож чадсан бөгөөд өдгөө тэр суллагдсан байна.
Түүнд улсаас хоригдсон жилийнх нь тоогоор 80 мянган америк доллар олгосон бөгөөд нийт 880.000 долларын нөхөн төлбөр авах эрхтэй ажээ.
Тэрээр нэгэн ярилцлагатаа “Би хэнийг ч миний төлөө гэмтэй мэт мэдэрч эсхүл намайг өрөвдөөсэй хэмээн хүсэхгүй байна. Би хүчтэй хүн.” хэмээн хэлсэн байдаг.
Одоо тэрээр гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд Хьюстоны Аудио Инженерийн ангид суралцаж байгаа гэнэ. Мөн удалгүй шоронд өнгөрүүлсэн хүнд хэцүү үеэ ном болгон хэвлэх санаатай байгаа гэжээ.
Эх Сурвалж: www.complex.com
When I originally commented I clicked the “Notify me when new comments are added” checkbox and now each time a comment is added I get several emails with the same comment. Is there any way you can remove people from that service? Bless you!
Oh my goodness! an amazing article dude. Thank you Nonetheless I’m experiencing difficulty with ur rss . Don’t know why Unable to subscribe to it. Is there anybody getting identical rss downside? Anybody who knows kindly respond. Thnkx
You actually make it seem so easy with your presentation but I find this topic to be really something which I think I would never understand. It seems too complicated and extremely broad for me. I’m looking forward for your next post, I will try to get the hang of it!