Төв аймагт 62 настай эрэгтэй голын усанд унаж нас баржээ
Төв аймгийн Мөнгөнморьт суманд тавдугаар сарын 22-ны өдөр 62 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд унаж нас баржээ.
Тодруулбал, “Байдлаг” голын эрэг дээр дөрвөн иргэн автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд энэ үеэр иргэн С голын усанд унажээ. Улмаар аврах албаныхан Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас зургаан метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.