|

Мянган төгрөгт ертөнцийг багтаадаг номын баяр үргэлжилж байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 30 дахь удаагийн номын баяр эхэллээ.

Есдүгээр сарын 19-нийг дуустал Төв талбайд болох уг номын баярт зохиолч, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид, ном эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цугладаг билээ.

УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Хуульд зааснаар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг  5, 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар болсон юм.

Энэ өдөр олон арван асруудад мянган нэрийн ном зарагдаж, зохиолч найруулагч нар өөрсдийн уран бүтээлэ биечлэн борлуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа өрнөдөг билээ.

Тэр олон асар дундаас зөвхөн танд уншигдах гэж хэвлэгдсэн номнууд 1000 ба түүнээс дээш төгрөгөөр худалдаалагдаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *