Замын цагдааг мөргөсөн жолооч “Утсаа оролдож байгаад осол гаргасан” гэж мэдүүлжээ

Энэ сарын 08-ны өдөр /2021.11.08/ 16.00 цагийн үед III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний уулзварт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн замын цагдаагийн биеийн байдал хүнд нуруу, нугасны гэмтэл авсан учир одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Цагдааг мөргөсөн этгээд урьдчилсан байдлаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөрдөн байцаах ажиллагаа дууссан хойно өгөх боломжтой. Санаатай эсвэл санаандгүй мөргөсөн нь шалгалтын дараа тодорхой болно” гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл цагдааг дайрсан жолооч нь санамсар, болгоомжгүй байдлаасаа болж өөрөөр хэлбэл утсаа оролдож яваад цагдааг мөргөсөн гэж мэдүүлжээ.

Similar Posts

One Comment

  1. ТЦА жолооны ард утасаар ярих болон их мэдээлэл авч байгааа юм шиг утасаа дохионы өмнө зогсож байгаа үедээ маажих үйлдэлүүд дээр чангахан доривтой арга хэмжээ авахгүй бол болохоо байллаа шүүүүүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *