Перу улсын Ерөнхийлөгч хувийн онгоцоо зарж, эрүүл мэндийн салбарт зориулна

Перу улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан анхны 100 хоногоо тохиолдуулан хувийн онгоцоо зарахаа мэдэгдсэн бөгөөд мөн төрийн албан хаагчдыг нэгдүгээр зэрэглэлээр нисэхийг хориглоно гэжээ.

Гэвч энэхүү хуучин онгоцыг зарах нь амаргүй ажил юм. Өмнө нь, тус улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсиа тус онгоцыг хоёр удаагийн дуудлага худалдаагаар оруулсан хэдий ч зарж чадаагүй түүхтэй.

Перугийн хэсэг албан тушаалтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус онгоцоор Испанид нислэг үйлдсэн гэх мэдээлэл гарсны дараа Ерөнхийлөгчийн онгоц нь “Үдэшлэгийн онгоц” гэх нэртэй болсон бөгөөд Алан Гарсиа энэ дуулианы улмаас онгоцыг зарах гэж оролдсон аж.

 

Харин энэ удаа Кастиллогийн оролдлого амжилттай болно гэж олон хүн найдаж байна.  Перугийн эрүүл мэндийн систем коронавирусийн цар тахлын улмаас хүнд цохилтод ороод байгаа билээ.

Эх сурвалж : BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *