М.Даваажаргал: Би хамгаалагчийн ажлаа чин сэтгэлээсээ хийх болно

Сумо Кюүшюү башё (Фүкүока) 14-нд эхний өдрийн барилдаанаа хийж, унасны дараа зодог тайлсан Ёкозүна Хакухо Магаки аварга Сумо бөхийн холбооны хамгаалалтыг хариуцан ажлынхаа эхний гарааг хийжээ.

Түүхэнд хамгийн олон удаа макүүчид түрүүлсэн Ёкозүна цолтой ч зодог тайлсны дараа Японы сумо бөхийн холбооны хар хөх өнгийн хамгаалалтын хувцас өмсөж, тэмцээний танхимын доторх хамгаалагчын ажлаас эхлэн тушаал ахидаг заншил тул Сумогын дасгалжуулагч болох ажлынхаа төлөө доод албанаас нь эхэлж ажиллаж байгаа гэнэ. Тэрээр энэ ажлаа 2022 оны 8-р сар хүртэл хийх юм байна. Учир нь    Мияагино дэвжээний   багш Мияагино Ояката нь ирэх 2022 оны наймдугаар сард тэтгэвэртээ гарах бөгөөд Хакүхо  үргэлжлүүлэн   тус дэвжээний багш болох юм.

Тэрээр хэлэхдээ, “Сумо бөхийг бүхэлд нь хөгжүүлэхийн төлөө би чадах бүхнээ хийнэ. Одоо хийж байгаа ХАМГААЛАГЧИЙН  ажлаа чин сэтгэлээсээ чадахаараа хийнэ” гэв.

Хакухо аваргын хамгаалалтын албаны ажил хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой байгаа юм.

Олон нийтийн цахим хуудсанд Хакухо аварга эх орондоо байсан бол өдийд Улс төрд аль нэг намын гишүүн болчихсон аль эсвэл ямар нэг дээд албан тушаалд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шиг тансаглан амьдрах боломж байсан гэж байгаа бол нөгөө талаас Сумо бөхийн аваргыг хамгаалагч хийлгэж байгаа нь Монгол хүн болохоор нь санаатайгаар Япончууд дарж байна ч гэх ч иргэдийн сэтгэгдэл байна.

Энэхүү асуудалд Япон Монгол хоёр улсын нийгэм, соёлын ялгааны зөрүүг бид хэт эх орончоор харж байж ч мэдэх юм. Ямар ч албан тушаалтай хүн байсан бусдыг хүндлэн бөхийх нь Япончуудын мах цусанд шингэсэн зан араншин билээ. Магад бид сурсан зангаараа хэн нэгэн бөх, урлагийн нөлөө бүхий хүн яваандаа Улс төрд ордог зүй бус тогтолцоогоо хүлээн зөршөөрдөгөөс Хакухо аваргын шинэ ажилд дасан зохицохгүй байгаа биз ээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

Similar Posts

One Comment

  1. Улс оронуудын соёлын ялгаа нь үүнд л оршиж байна.
    Хүндэтгэл гэдэг харилцаа шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *