Байден: Украин руу ОХУ-ын газар нутагт хүрэх холын зайны пуужин илгээхгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу ОХУ-ын газар нутаг руу гүн нэвтрэх чадвартай холын зайны пуужин илгээхгүй гэдгээ даваа гарагт (2022.05.30) мэдэгдсэн байна. Хэд хэдэн мэдээний агентлагууд АНУ Украин руу дэвшилтэт технологи бүхий холын зайны пуужин илгээхээр төлөвлөж байгаа хэмээн мэдээлсний дараа Байден ийнхүү мэдэгдэл хийсэн аж.
Тухайлбал “The Washington Post” Байдены засаг Multiple Launch Rocket System (MLRS) илгээхээр төлөвлөж байгаа хэмээн мэдээлжээ. Тус пуужингийн систем холын зайд ажилладаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн загвар нь 300 км хүртэл хол байг онох чадвартай аж. Одоогийн байдлаар Украин цэргүүд АНУ-ын M777 howitzer нэртэй 25 километрийн зайд ажилладаг пуужинг ашиглаж байгаа юм.
Эх сурвалж: Fox News, BBC
Б.БУЯНДОРЖ