Cент-Винсент арлын галт уул дэлбэрчээ

Карибын тэнгисийн Сент-Винсент арал дээр оршдог Ла Суфриер галт уул дэлбэрчээ. Үүний улмаас олон мянган хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Ла Суфриер уул нь сүүлийн хэдэн арван жилийн турш идэвхгүй байсан ч 2020 оны 12 дугаар сараас идэвхжиж, энэ долоо хоногт дээд цэгтээ хүрчээ.

Үүнтэй холбогдуулан Сент-Винсент ба Гренадин улсын Ерөнхий сайд Ральф Гонсалвес тухайн бүсэд байгаа 16 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгож аяллын хөлөг онгоцоор арлын аюулгүй хэсгүүдэд хүргэсэн байна. Галт уул зургаан километрийн өндөрт үнс нурам цацсан бөгөөд баасан гарагт хоёр удаа дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл одоогоор алга байна.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *