Японы агаарын тээврийн компани алдагдлаа нөхөхийн тулд 9000 ажилтнаа цомхотгоно

Японы агаарын тээврийн компани 2021 оны санхүүгийн жилд 100 тэрбум ¥ (880 сая долларын) цэвэр алдагдал хүлээж хоёр дахь жилдээ хэвээр үлдэх төлөвтэй байгаа тул таван жилийн дотор 9,000 орчим ажилтнаа цомхотгоно гэж ANA Holdings Inc баасан гарагт мэдэгдлээ.

Цомхотголд орох ажилтны ихэнхийг тэтгэвэрт гаргах замаар ажлаас чөлөөлөх ба шинээр орон тоо үүсгэхгүй, ажилтан авахгүй байхыг төлөвлөөд байгаа гэнэ.

Аялал жуулчлалын хөдөлгөөн цар тахлын улмаас эрс багассан бөгөөд хэдий нэр бүхий улсуудад хилээ нээж, зорчих хөдөлгөөнийг идэвхижүүлж эхэлсэн ч тийм амар алдагдлаа нөхөх боломжгүй гэж үзсэний үндсэнд уг шийдвэрийг гаргажээ.

Эх Сурвалж: www.japantimes.co.jp

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *