Байлдагчаа зодож амийг нь хөнөөсөн 326-р ангийн салаан даргад 14 жил хорих ял оноожээ
Зэвсэгт хүчний 326-р ангийн салаан дарга, дэслэгч Д.Гялбуужамц согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 19 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсны улмаас цэрэг ТТАХНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэрэг 2020 оны гуравдугаар сарын 29-нд гарсан.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр болж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний буюу өчигдөр хэлэлцлээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д заасан хэсгийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д заасан үндэслэлээр 14 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжэээ.