|

“Stalwart Esport” баг 70 мянган ам.долларын шагнал хүртлээ

Цахим спортын PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-ийн финалын тоглолт үргэлжилж шилдгүүд тодорч байна.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “Stalwart Esport” баг 3 өдрийн 18 тоглолтын дараа нийт 140 оноо авч 7 дугаар байр эзэлж 70 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Эхний өдрийн 6 тоглолтын дараах хүснэгт:

 

Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа. Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-ийн ДАШТ-ий анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг 3 дугаар байрыг эзэлж байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments