Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр өвчилсөн Канье комедиан Пет Дэвидсоныг занилхийлсэн дуу цацжээ

Реппэр Канье Уэст хэдхэн хоногийн өмнө “Eazy” хэмээх дууны клипээ цацсан. Тус дууны клип дээр Ким Кардашъяаны найз залуу Пет Дэвидсонтой төстэй хүүхэлдэйг хулгайлж, толгойг нь тастаж буй үйл явдал гардаг бөгөөд “God saved me from that crash/ Just so I can beat Pete Davidson’s ass” хэмээн өгүүлбэрийг дуундаа багтаажээ.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр өвчилсөн Канье комедиан Пет Дэвидсоныг гэмтээхвий хэмээн айж байгаагаа илэрхийлж байсан Ким Кардашъяан түүнээс яаралтай салах хүсэлтэй байгаа тухайгаа өнгөрсөн долоо хоногт харьяа шүүхэд мэдүүлсэн. Мөн Ким Кардашъяан Пет Дэвидсонд ямар нэгэн муу зүйл тохиолдох юм бол Каньег хамгийн түрүүнд буруутгах болно хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Канье Уэстын “Eazy” клипийг үзээд сонсогчид өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт гаргасаар байгаа билээ. Зарим түүнийг “сэтгэцийн эмгэгтэй, маш аймшигтай хүн” гэж байгаа бол нөгөө талаас нь зүгээр л урлаг шүү дээ гэж хүлээж авах сонсогчид ч байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *