|

“Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг цуцлагдаагүй хэвээрээ байгаа”

Муухай харсан гэх шалтгаанаар бусдын толгой дээр халуун кофе асгасан хэрэгт буруутгагдаж буй Б.Ариунзаяад шүүхээс хилийн хориг тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Харин өчигдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэрбээр инстаграмдаа Хөшигтийн хөндийн нисэх буудалд чемодантай зургаа нийтэлсэнд зарим иргэд түүнийг “Хилийн хоригтой хэрнээ гадаад явчихлаа, Баячуудын хүүхдүүдэд хилийн хориг үйлчилсэнгүй” зэргээр шүүмжилсэн юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтох хэвлэлд мэдээлэл өгөхдөө :

-Таны үйлчлүүлэгч Б.Ариунзаяа инстаграмдаа гадаад явах гэж байгаа мэт зураг оруулсан нь олон иргэдэд эргэлзээ төрүүлж, мөн шүүмжлэл дагууллаа. Ямар учиртай зураг яагаад нийтлэх болов. Мэдээж хилийн хориг бол цуцлагдаагүй байх?

-Миний үйлчлүүлэгч Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг цуцлагдаагүй. Хэвээрээ байгаа. Тиймээс Б.Ариунзаяа шүүхийн гаргасан захирамж, хуулийг биелүүлэх үүрэгтэй. Олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа зураг нь бараг жилийн өмнө авахуулж байсан зураг нь.Тэгэхээр иргэд жилийн өмнө авахуулсан зургаар тэр хүнийг гадаад, дотоод явлаа гэж шүүмжлэлгүй, мэдээлэлд няхуур хандах хэрэгтэй.

-Ер нь хэрэг шалгагдаж байх хугацаанд хилийн хоригийг цуцлах боломжтой юу?

-Боломжгүй. Хил гарахыг завдвал цагдан хорих арга хэмжээгээр өөрчлөгдөнө. Тэгэхээр тийм үйлдэл хийгээгүй үед хэрэг шалгагдаж дуустал хилийн хориг тавьсан асуудал хэвээр байна.

Н.ХУЛАН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *