Автотээврийн хэрэгслийн талаарх лавлагаа мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжтой

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн автотээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх холбогдох мэдээллээ хүсэлт гаргасны үндсэн дээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив, лавлагааны тасгаас авдаг.
Иргэн өөрийн өмчлөлийн болон өмнө өмчилж байсан автотээврийн хэрэгслийн талаарх лавлагаа мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжтой.
Мөн иргэн, хуулийн этгээд манай байгууллагын https://www.transdep.mn/ сайтын үйлчилгээ цэснээс автотээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой хүчингүй бичиг баримт шалгах /тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаараар/, тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгах /тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаараар эсхүл арлын дугаараар/, хязгаарлалттай тээврийн хэрэгсэл шалгах /тээврийн хэрэгслийн улсын дугаар болон эзэмшигчийн регистрээр/ зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Бид лавлагаа мэдээлэл өгөх үйл ажиллагаандаа дараах хууль, холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрддөг. Энд:
• Хувь хүний нууцын тухай хууль
• Байгууллагын нууцын тухай хууль,
• Төрийн болон албаны нууцын тухай хууль
• Жагсаалт батлах тухай Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”
• Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль
• Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”
• Архивын ерөнхий газрын даргын 2016 оны А/65 дугаар тушаалаар баталсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”
• АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/86 дугаар тушаалаар баталж 2021 оны А/19 тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн явцад үүссэн баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэх, хадгалах, хамгаалах, лавлагаа хуулбар олгох журам”
Дээрх хууль журмуудад зааснаар автотээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх мэдээлэл лавлагаа хуулбарыг зөвхөн өмчлөгч эзэмшигчийн өөрийн өмчлөлийн, эсхүл өмнө эзэмшиж байсан холбогдох мэдээллийг өгөх боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *