Илон Маск Твиттерийн захирлуудын зөвлөлд нэгдэхээс татгалзжээ
Илон Маск Твиттерийн захирлуудын зөвлөлд нэгдэхээс татгалзсан талаар тус компани ням гарагт (2022.04.10) мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Твиттерийн гүйцэтгэх захирал Параг Агравал “Илонтой ярилцсаны эцэст тэрбээр захирлуудын зөвлөлд үнэ цэн авчирна гэдэг нь илт болсон” хэмээн жиргэсэн. Үүнд Маск “Параг болон удирдах зөвлөлүүдтэй Твиттерийг сайжруулах тал дээр ажиллах болсондоо таатай байна” гэж хариу жиргэж байсан юм.
Маскийг ирэх бямба гарагт (2022.04.16) захирлуудын зөвлөлд эцэслэн томилох байсан ч тэрбээр ням гарагт (2022.04.09) гэнэтийн шийдвэр гаргаж тус зөвлөлд нэгдэхээс татгалзсан аж. Энэхүү шийдвэр маш гэнэтийн байсан бөгөөд Твиттерийн гүйцэтгэх захирал мэдэгдэл хийх үед тус компанийн веб сайт дээр Маскийн нэрийг захирлуудын зөвлөл гэсэн хэсгээс хасаагүй байсан аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ