|

Gen Z, Эминем нарын зөрчилдөөн

 Дуучин Рианна, реппер Эминем нарын 2010 онд хамтран гаргасан Love the Way You Lie дууны үгийг Gen Z ёс бус хэмээн эсэргүүцэж, реппер Эминемийг урлагийн ертөнцөөс буухыг шаардаж эхэлжээ.

Тухайлбал Love the Way You Lie дуу нь хүчирхийлэл, дарамт дундах хосын харилцааг илэрхийлдэг бөгөөд реппер Эминем өөрийгөө хүчирхийлэгч эрэгтэйн өнцгөөс орлуулан дуулдаг байна.

Эсэргүүцэл, шүүмжлэл дагуулаад байгаа дууны хэсэг дээр “Хэрвээ тэр дахиж намайг орхихыг оролдвол би түүнийг хүлж байгаад гэртэй нь хамт шатаана” гэсэн мөр байгаа бөгөөд үүнийг Тик Ток аппликэйшний хэрэглэгч, 15 настай охин өөрийн хаяг дээрээ “Алив ээ, түүнийг татан буулгая” гэсэн утгатай тайлбарын хамт нийтэлжээ.

Уг бичлэгээс хойш #canceleminem буюу “Эминемийг татан буулга” гэсэн хаштагтай нийтлэл газар авч ойролцоогоор 5 орчим сая удаа нийтлэгдээд байгаа аж .

Үүний хариуд өнгөрөгч баасан гарагт реппер Эминем “Tone Deaf” гэх шинэ уран бүтээлээ цацжээ. Тус уран бүтээлд “Тэд намайг урлагаас холдтол зогсохгүй эсэргүүцнэ харин би үсээ бууралттал дуулсаар байх болно” гэжээ.

Ямартай ч сонсогч нарын дунд олон төрлийн маргаан үүсгэж буй Love the Way You Lie дуу нь түүний карьер дахь хамгийн олон үзэлттэй уран бүтээлээр нэрлэгдээд байна. Тухайн гарсан жилдээ буюу 2010 онд дуучин Рианна “Энэ бол хүчирхийлэл, дарамт нуугдсан харилцаа хүмүүсийн нүднээс далд байхдаа ямар аймшигтай, тэвчишгүй бас буруу байдаг вэ гэдгийг харуулах гэж зорьсон дуу” гэх тайлбар хийж байжээ.

Эх Сурвалж: www.esquire.com/

П. Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *