Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иуд Кембриджийн хөтөлбөртэй болно

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар жил бүр  Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн багш нарын дунд “Кембриджийн хөтөлбөр”-ийн заах арга зүйч бэлтгэх сургалт уламжлал болгон зохион байгуулагддаг. Сургалтанд нийт 28 багш амжилттай хамрагдаж сертификат гардан авлаа. Эдгээр багш нар нь дан ганц “Кембриджийн хөтөлбөрөөс гадна орчин үеийн ELT арга зүй, хувь хүний хөгжил болон хүүхдийн сэтгэл судлалын талаар суралцжээ.

Уг сургалтын зорилго нь  Үндэсний боловсролын суурь онцлогийг шингээсэн, олон улсын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээхэд оршино.

Цаашид УИХ-ын гишүүн Н.Учрал “Тус сургалтад бэлтгэгдсэн багш нарын тусламжтайгаар Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад “Кембриджийн хөтөлбөр”-ийг ирэх хичээлийн жилд хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн суралцагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшиж, гадна дотнын их, дээд сургуульд суралцах  тэтгэлэгт хамрагдах боломж бололцоо нээгдэнэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *