Амбер Херд: Хайртай хүндээ ямар ч шалтгаангүй алгадуулсан
Амбер Херд шүүхэд мэдүүлэг өгөхдөө Депп түүний биед анхны удаагаа гар хүрсэн талаар ярьж, нулимс дуслуулсан байна. Лхагва гарагт (2022.05.04) Хердийн өмгөөлөгч Элейн Бредехофт ,Депп түүнд анхны удаа гар хүрсэн явдлын талаар ярихыг асуужээ. Тус явдлыг Херд хэзээ ч мартахгүй, амьдралыг нь өөрчилсөн гэж хэлсэн юм.
Түүний хэлснээр хосууд энгийн ярилцаа өрнүүлж байхдаа Херд Деппийн гаран дээрх уншихад хэцүү шивээсний талаар асуужээ. Шивээсний утгыг нь тайлбарлаж өгөхөд Херд инээсэн учир Депп уурлан түүнийг алгадсан аж. Херд нэмж хэлэхдээ “Ийм л энгийн зүйлээс болж. Тэр хошигнож байна гэж бодсон тул би инээсэн. Гэтэл намайг алгадсан. Би хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Учир нь гэвэл эмэгтэй хүний хувьд хэзээ ч ингэж алгадуулж байгаагүй. Хайртай хүндээ ямар ч шалтгаангүй алгадуулсан” хэмээжээ.
Эх сурвалж: People
Б.БУЯНДОРЖ