Омикроны BA.2 дэд хувилбар халдварын 80 хувьд нь тодорхойлогдож, ходоод гэдэс хямрах шинжээр илэрч байна

Коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа олон улсад буурч байгаа хэдий ч манай өмнөд болон хойд хөрш, хамгийн өргөн харилцаатай байдаг БНСУ, Япон зэрэг улсуудад халдвар илэрсээр байгаа тул иргэд гадаад руу аялж жуулчлахдаа эрсдэлээ тооцох шаардлагатайг сануулж байна. Мөн манай улс хэдийгээр халдварыг хяналтдаа авсан ч өдөрт 100-аас доош тохиолдол илэрч байгаа тул сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй сануулах нь зүйтэй.

Учир нь манай улсад энэ оны ихээр Омикроны BA1 хувилбарын шинж тэмдэг давамгайлж халдвар үүсгэж байсан бол өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 гаруй хувьд нь BA2 хувилбар болох нь тогтоогдсон байна.

Омикроны BA2 дэд хувилбар нь өмнөх хувилбар буюу BA1-ээсээ эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд тийм ч ялгаатай биш бөгөөд голлох шинж тэмдэг нь ходоод гэдэс хямарч илэрч байгаа аж. 

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *