ИРГЭН: Гарцаар гарч явсан 11 настай охиныг нүдэн дээр мөргөчихлөө

1-р сургуулийн урд замд гарцаар гарч байсан 11 настай охин автомашинд мөргүүлсэн тухай нэгэн иргэн сэрэмжлүүлэг болгож, цахимдаа хуваалцлаа. Тэрбээр:
“Шинэ долоо хоног гээд л бас л эрч хүчтэй эхлүүлээд явж байтал I-р сургуулийн урд ийм дүр зурагтай таарлаа. Анх удаа харж байгаа тул маш эвгүй санагдлаа. Буугаад эмнэлэгт хүргэх үү гээд асуутал түргэн дуудсан гээд хүлээж байна.
Жолооч нь мэдээж албаар мөргөөгүй биз.  Ийм бөглөрөл дунд хурдаа нэмээд нисэх үү. Хөөрхий охин 11-тэй. Мэдээж хүүхэд болсон хойно хичээлдээ яараад гүйнэ шүү дээ. Хэдэн хүүхэд дайрч алж байж ойлгох гээд байна.  Дээр нь хэний ч хүүхдийг аюулд өртсөн өөрийн хүүхэд мэт хандаж бай !!!! Бидэнд ч тохиох эрсдэл. Жич: Сэргийлээсэй ! Хүүхдээ хамгаалаасай гээд зураг хийлээ” гэв.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай сэрэмжлүүлж, харин жолооч нар сургууль, орон сууцны орчим хурдаа тохируулж явахыг сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *