С.Ганбаатар: Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарах эсэх талаар болон оффшортой холбоотой зарим баримтыг дэлгэж байна.

Тэрбээр, “С.Батболд МАН, АН-ыг хага базчихлаа. Хэргүүд нь олон улсын шүүхэд хэлэлцэгдэж, дүгнэлтүүд нь гарчихсан байна. Би 35 настайгаасаа эхлэн “Оюутолгой”-г Монголд буцаан авч өгөх, гадныханд дээрэмдүүлэх ёсгүй гэх байр суурь баримталж ирсэн. Харин төмөр замын асуудлыг бүр их мэдээлэл цуглуулж ард түмэндээ дэлгэнэ. Юм болгоныг судлах тэнхэл надад алга байна.

Сү.Батболдын 250 сая доллар хулгайлсан гэдэг нь мөсөн уулын орой юм. Өөр маш их зүйл хулгайлсан баримт нь бий. Энэ удаа Монголынхоо төлөө уул уурхайн баялагийнхаа төлөө бид нэгдэх нь чухал байна. Монголын ард түмэн шахалдт үзүүлж, дархлагдсан хулгайчын дархан эрхийг болиулаасай хэмээн мэдэгдлээ ийнхүү хүргэж байна.” хэмээн өөрт буй баримт мэдээллийг УИХ-ын даргад хүргэхээ мэдэгдлээ.

Харин Н.Энхбаярын хийсэн мэдэгдэлд байр сууриа илэрхийлэхдээ, ” Н.Энхбаяр бол гайхалтай том улстөрч. Түүний хийсний талын талыг хийж чадсан улс төрч Монголд байхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар эцэст нь  “Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно, санаа зоволтгүй” хэмээлээ. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments