Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал нээлттэй үргэлжилж байна
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Хурал эхэлмэгц хохирогчийн талаас шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ.Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, нээлттэйгээр үргэлжилж байна.
Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутган шүүнэ.