|

Махны экспортыг 2023 он хүртэл зогсоов

Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Тухайн шийдвэрт:

1. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалттай үйл ажиллагаа явуулж байгаа 31 АНН-үүдийн 16 ААН-ийн үйл ажиллагааг зогсооно, тусгай зөвшөөрөл хурааж авна.
2. Мах экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл зогсооно.
3. Малыг төхөөрөхөөс эхлүүлээд, мах хэрэглэгчийн гарт очих хүртэл процессыг стандартын шинэчилсэн зохицуулалтаар шийдэж, мөрдүүлнэ. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, бүхий л ААН-үүд үүнд хамаарна
5. Дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг НИЙСЛЭЛЭЭС үе шаттай гаргана. Нэгдсэн үйл ажиллагаатай парк зарчмаар зохицуулж ажиллана.

6.СХД-ийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, бүрэлдэхүүнийг буулгаж, НМХГ, МХЕГ-ын алба хаагчдаар сэлгэнэ

7. Лаборатор бие даасан байх бөгөөд нэгдсэн шинжилгээний тогтолцоо руу шилжинэ.

8. Эрүүл ахуйн шаардлага хангасан ААН-үүдээ дэмжиж ажиллана.

9. Зөвхөн мах бус, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг он дуустал хийнэ

10. Эрүүл мах, хүнсээр иргэдээ хангуулахад Засгийн газар анхаарч ажиллана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *