“Гэр бүлийн эзэмшлийн хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогч талд шилжүүлнэ”
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүх хурлын үеэр шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч талийгаачийн ар гэрт шүүгчдэгчийн гэр бүлийн хэрэглээний хоёр үл хөрөнгийг харилцан зөвшилцсөний үндсэнд шилжүүлэх болсныг мэдэгдлээ.
Дээрх хөрөнгө нь барьцаалбарт байгаа бөгөөд барьцаанаас чөлөөлж, шилжүүлэх аж.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүгчид хэлэлцээд, шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлэв. Гэвч хуралдааны явцыг дэлгэцээр үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзэв. Үдээс өмнөх шүүх хуралдаан завсарлаж, 14.00 цагаас үргэлжлүүлэхээр болов.
Б.БАЯРТ
Хоёр хүн харилцан тохиролцсон байж болно, гэхдээ хүн алсан хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой, үгүй бол хууль гэж юм байх хэрэггүй, хуулийн байгууллага байх шаардлаггүй. Энэ Хуулийн байгуулага өөрөө хууль бус үйлдэл үлгэр жишээ болж байна. Маргаашнаас хүн алаад байр өгөөд алаад яваад байх уу?