Ачааны машинаас 46 цогцос олджээ
АНУ-ын Техас мужид Хууль бус дүрвэгсдийг тээвэрлэсэн ачааны тэргийг орон нутгийн жижиг зам дээр олсон байна. Тус ачааны тэрэгт 46 нас барсан иргэний цогцос олдсон нь Техас мужид хэвлэлд сүүлийн үед гараагүй олон хохирогчтой хэрэг болж байгаа аж.
Тус ачааны машинд амьд үлдсэн 16 дүрвэгч, тэр дундаа дөрвөн хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна. Сан Антониогийн гал сөнөөх албаны мэдээллээр, машинд ус байгаагүйгээс гадна агааржуулагч байхгүй байжээ. Эхний сэжигтнүүдийг саатуулаад байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
АНУ-ын Цагаачлалын алба орон нутгийн цагдаагийн албатай хамтран хэргийг шалгаж байгаа аж.