НИТХ: Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох тухай асуудлаар хэлэлцэнэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн энэ удаагийн хурлаар түгжрэлийг бууруулах болон Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох тухай Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын санал багтаж байна.
Үүнээс гадна автомашины зогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмэх тухай асуудал багтсан талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр мэдээлжээ. Тодруулбал, дөрвөн цагаас дээш хугацаанд машинаа зогсоовол цаг тутамд 4,500-аас дээш төгрөгийн төлбөртэй болох саналыг хэлэлцэн юм байна