Испани эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр гурван өдөр чөлөө авах боломжтой болно

Испани улсад сарын тэмдгийн мөчлөг нь эхэлсэн эмэгтэйчүүдэд 3 өдөр хүртэл чөлөө авах боломжтой болно. Үүнийг санаачилсан хуулийн төслийг ирэх долоо хоногт тус улсын Парламент батлах төлөвтэй байгаа аж. Ингэснээр Испани энэхүү төрлийн чөлөө олгодог анхны Европын орон болох юм.

Япон, Өмнөд Солонгос, Индонез, Замби гэх мэт улсуудад сарын тэмдгийн мөчлөгүүдийн чөлөө өгдөг байна. Испанийн эмэгтэйчүүд болон эх барихын нийгэмлэгээс явуулсан судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь дисменорея буюу сарын мөчлөгийн гажуудлаар шаналдаг аж. Үүний улмаас мөчлөгийн үед өвдөлт өгч, гүйлгэх, толгой өвдөх, халуурах гэх мэт зовууриуд илэрдэг байна. Одоогийн байдлаар яагаад зарим эмэгтэйчүүдэд сарын мөчлөг илүү өвдөлттэй байдаг нь тодорхойгүй байгаа аж. “Bloody Good Periodсангаас явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 73 хувь нь сарын мөчлөгийн үед ажиллахад хүндрэлтэй байдаг гэсэн үр дүн гарчээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *