Жо Байдены айлчлалын үеэр Израил, Палестины талууд Газын зурвас дээр пуужин харважээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабд хийж буй айлчлалын үеэр Израилын байлдааны онгоцнууд Газын зурваст агаарын цохилт өгч, Палестины тал мөн пуужин харважээ. Байден Израилаас Саудын Араб руу нисээд хэдэн цаг өнгөрсний дараа Палестины тал Израил руу пуужин харвасан байна. Үүний дараа Израилын зэвсэгт хүчин байлдааны онгоцоор хариу цохилт өгчээ.
Израилын зэвсэгт хүчин мэдээлснээр Исламын экстремист үзэлтэй Хамас бүлгэмийн эзэмшдэг хоёр байгууламжид агаарын цохилт өгсөн байна. Тэдгээр байгууламжийн нэг нь газар доор байрлалтай пуужингийн үйлдвэр байжээ. Хамас бүлэг Жо Байдены айлчлалыг шүүмжилж буйгаа мэдэгдсэн байна. Тус бүлгийн төлөөлөгч Фавзи Бархом Израилын талаас өгсөн агаарын цохилтыг “Зионистуудын гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэхийг АНУ дэмжсэн тул хийсэн” хэмээсэн аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ