Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Д.Трампын эдлэнг нэгжжээ

Даваа гарагт Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнууд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида муж улс дахь Мар-а-Лаго эдлэнд нэгжлэг хийжээ.

ХМТ-ны ажилтнууд нэгжлэг хийх үеэрээ төрийн тэргүүний албыг орхихдоо Д.Трампын Цагаан ордноос авч явсан баримт бичгийг хайсан байж магадгүй гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.

Сонинд тэмдэглэснээр, “маш олон хуудас нууц баримт бичиг бүхий хайрцгуудын тухай яригдаж байгаа аж. Баримт бичгүүд нь чухам ямар асуудалтай холбоотой болохыг тус сонинд тодорхой дурдаагүй байна.

Д.Трампын эдлэнд нэгжлэг хийсэн тухай “The New York Times” сониноос гадна CNN телевиз мөн гурван эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Тус телевизээр мэдээлснээр, ХМТ-ны ажилтнууд Трампын ажлын өрөө, амьдардаг байшангуудад голчлон нэгжлэг хийсэн байна.

ХМТ-ны ажилтнууд түүний эдлэн газарт үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж Д.Трамп өчигдөр мэдэгдсэн ч нэгжлэгийг өглөө хийснийг “The New York Times” сонинд тэмдэглэжээ. Нэгжлэг хийх үеэр Д.Трамп эдлэндээ байгаагүй байна.

ХМТ АНУ-ын Ерөнхийлөгч асны эзэмшил газрыг нэгжсэн нь хууль сахиулах байгууллагуудад түүнд хэрэг үүсгэх хангалттай үндэслэл бий гэсэн үг биш юм гэдгийг “The New York Times” сонин тодруулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *