Говь-Алтай аймагт ганц бие залуусын танилцах уулзалт болж өндөрлөлөө
Говь-Алтай аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус-2022” буюу ганц бие залуусын танилцах чуулга уулзалт болж өндөрлөлөө.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:” Дөргөн нуур дээр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний хүрээнд залуус эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, чухал сэдвүүдээр сургалт мэдээллүүдийг сонсож, санал сэтгэгдлээ хуваалцлаа. “Алтайн залуус-2022” арга хэмжээ нь улс үндэстэн оршин тогтнохын үндэс болсон өрх гэрийн бат бөх байдал, амьдралын баталгаа, эрүүл мэндийг чухалчлан үзэж, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг сонирхолтой байдлаар зохион байгуулснаараа онцлог” гэв.