“Заавал хүүхдээ вакцинжуулсан байна гэх шаардлага тавихгүй”
Засгийн газар өнөөдөр /2022.08.17/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм
Тэрбээр “Энэ долоо хоногоос сургуулиудын бүртгэл эхэлнэ.Халдвар дэгдэх эрсдэл бий. Гэхдээ иргэдийг заавал хүүхдээ вакцинжуулсан байна гэх шаардлага тавихгүй. Аль болох амны хаалтыг нь зүүлгэх тал дээр анхаарахыг л хүсэж байна” гэв.