Есдүгээр сарын нэгэнд өдөртөө 19-24 градус дулаан байна
Есдүгээр сарын 1-нээс 5-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Есдүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.