BBC: Зөвлөлтийн хамгийн сүүлийн удирдагч Михаил Горбачев амьсгал хураажээ
Зөвлөлт Холбоот Улсын хамгийн сүүлийн удирдагч Михаил Горбачев 91 насандаа таалал төгссөн байна. Тэрбээр 1985 онд ЗХУ-ын удирдагч болж тус улсыг дэлхийн бусад орнуудад нээлттэй болгон, хүйтэн дайныг дуусгасан билээ. Гэвч олон хүн түүнийг ЗХУ-ыг задран бутрахаас сэргийлж чадаагүй гэж үздэг.
Горбачевыг таалал төгссөн гэдгийг мэдээлсний дараа дэлхийн томоохон удирдагч нар эмгэнэл илэрхийлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Өнөөдөр бид энх тайвны хүндэт зүтгэлтэн, дэлхийг манлайлсан удирдагчийг алдлаа” хэмээн эмгэнэл илэрхийлж Горбачевыг дэлхийн түүхийг өөрчилсөн гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен гэх мэт томоохон удирдагч нар эмгэнэл илэрхийлсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард түүнийг бөөрний өвчний улмаас эмнэлэг хэвтсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг Москвад байрладаг Новодечий нэртэй оршуулгын газарт нутаглуулах аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ