“The Weeknd” хоолойдоо гэмтэл авсаны улмаас тоглолтоо цуцалжээ

Дуучин The Weeknd-ийн Лос Анжелес хотын Sofi цэнгэлдэх хүрээлэнд тоглогдсон, 70 мянга гаруй үзэгчид цугларсан томоохон тоглолт гурван дууны дараа өндөрлөжээ.

Тэрээр өөрийн “Can’t feel my face” дуугаа дуулж байх үедээ хоолойдоо гэмтэл авсаны улмаас хэсэг завсарлаж, түүнээсээ шалтгаалан тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ үзэгчдэдээ тайлбарлаж хэлсэн байна.

Түүний “After Hours Til Dawn” аялан тоглолт хуваарийн дагуу энэ сарын 22-нд Торонто хотод тоглогдох байсан ч ийнхүү хоолойдоо гэмтэл авсан учир уг тоглолтоо ч мөн хойшлуулж болзошгүй хэмээн тоглолт зохион байгуулагчид анхааруулжээ

Эх сурвалж: Vaddamagazine.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *