Ургийн гажиг тодорхойлох шинжилгээний төлбөрийн дийлэнх хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/53 тоот тушаалаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг баталсан.

Энэхүү жагсаалтад жирэмсний ургийн гажиг тодорхойлох хоёр төрлийн шинжилгээ багтсан байна. Үүнд ураг орчмын шингэнд FISH анеуплойд тодорхойлоход ЭМД-ын сангаас 21,000 төгрөг, иргэнээс 9,000 төгрөг, ураг орчмын шингэн, цэлмэнгийн эдэд кариотип тодорхойлоход ЭМД-ын сангаас 378,000 төгрөг, иргэнээс 162,000 төгрөг төлөхөөр зохицуулсан байдаг.

Та шимтгэл төлөлтөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шалгаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *