Нас барсан хүүгээ цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, нууж байжээ

Говь-Алтай аймагт өсвөр насны хүүхэд нас барсныг төрсөн эцэг эх нь нуусан байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр тус аймгийн Есөнбулаг суманд оршин суух 11 настай хүү боомилж нас барсан байжээ. Гэвч хүүг нас барсан тухай түүний эцэг эх нь бусдад мэдэгдэлгүй нууж, байжээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас эд мөрийн баримтаар талийгаачийн хоолойгоо боомилсон бүс зэргийг хураан авчээ. Урьдчилсан байдлаар хүү өөрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй гэж дүгнэж байгаа боловч үүний цаана гэр бүлийн дарамт, хүчирхийлэл байсан эсэхийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас нягтлан, шалгаж эхэлсэн байна.

Similar Posts

2 Comments

  1. Хүүхэд хамгаалал гэл үү ид шидийн орон гээд нээх фантастик нэртэйгээ адилхан 18 аймгаар гуйлга гуйж тэр мөнгөөрөө аялал зугаалж ханадаггүй баяжихын хүсэлд автсан , бас болоогүй гадаадад хүрэл авлага ихтэй зальтай бацаан юу болоод байгааг мэдэж байна уу , нүдээ нээгээд жүжиглэх ажилдаа ор Ганжавхалан .

    1. Чи битгий мэдрэлт. Тэнэг гэдгээ нууж амьдраач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *