“Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь хүүхэлдэйн кино хийгээд, тоглоод сууж байдаг удирдлагатай төр хол явахгүй”
Ардчилсан намаас 2023 оны улсын төсвийн төслийн талаарх асуудлаар Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ, “Өнгөрсөн долоо хоногт манай нам шинэ дүрмийнхээ зохицуулалтын дагуу АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг нээлттэй хийж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаар нь томилсон. Цаашдаа АН-ын Үндэсний бодлогын хороод хуралдаж УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллана. Сөрөг хүчний гол намын хувьд өөрсдийн улс төрийн үйл ажиллагааг давхар явуулах чиглэлээр ажиллахыг зорьж байна.Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь хүүхэлдэйн кино хийгээд, тоглоод сууж байдаг. Ийм удирдлагатай төр хол явахгүй. Тийм учраас сөрөг хүчний намын хувьд бид шүүмжлэлтэй хандаж байна” гэв.