Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан машин осолджээ

Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр /2022.10.17/ Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 17 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан гэх мэдээлэл байна. Тэдний зургаа нь ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар Дорнодын Цэргийн 0306 дугаар ангийн эмчээс тодруулахад, “Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа. Өчигдөр орой нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдээд, рентген зураг, ЭХО-д харуулсан ямар нэгэн ноцтой асуудал байхгүй” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments