Коронавирусийн халдвар тархах ӨНДӨР эрсдэлтэй нийслэлийн 48 хороо

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 7-ноос хойш батлагдсан коронавирусийн 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ.

Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байна.

  1. Чингэлтэй дүүргийн 6, 14
  2. Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
  3. Баянзүрх дүүргийн  5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
  4. Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
  5. Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
  6. Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *