Дуучин Selena Gomez хоёр туйлт эмгэгийн эмчилгээ хийлгэдэг учир хүүхэдтэй болох боломжгүй болжээ
Дуучин Selena Gomez “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хувийн нууцуудаа дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Тэрээр “Хоёр туйлт эмгэгтэй гэдгээ анх 2018 онд мэдсэн бөгөөд уг өвчний эмчилгээнд уух эм нь ургийн гажиг үүсгэдэг тул хүүхэд тээх боломжгүй болжээ. Бага байхдаа 25 нас хүрээд гэр бүл зохиож, хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч амьдрал төсөөлснөөс нь өөрөөр эргэсэнд гутарч сэтгэл зүйн хямралд орж байсан. Мөн хүүхэдтэй болохын тулд эмээ болиулах бодолгүй байна” гэжээ. Гэсэн хэдий ч дуучин бүсгүй хэзээ нэгэн цагт ээж болно гэдэгтээ итгэж байгаа аж.